AVIATION CAREER EXPLORATION EVENT
AVIATION CAREER EXPLORATION EVENT
НИСЭХИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Аэронотикс ХХК болон Буянт-Ухаа ОУНБ хамтран Нисэхийн мэргэжил сурталчлах “Aviation Career Exploration Event” арга хэмжээг зохион байгуулж байна.
Ажил амьдралын гарааны цэг дээр байгаа залуус, сурагч та бүхэн Нисэхийн мэргэжлийн боломжуудтай танилцан, Монголын нисэхийн дараагийн зуун жилийн түүхийг бичилцэх үйлсэд бидэнтэй хамт нэгдээрэй.
- Хэзээ: 2025 оны 2-р сарын 21-ний 13:00 цагт
- Байршил: Буянт-Ухаа ОУНБ-ын 2 давхарт
Үйл ажиллагааны онцлог:
- Нисэхийн мэргэжлүүдийн онцлогийг мэдэх
- Салбарын мэргэжилтнүүдтэй уулзах
- Ажлын байрны үйл явцтай биечлэн танилцах
Суудлын тоо хязгаартай!
Дэлгэрэнгүй мэдээллийг: +976 80245488
Энэхүү арга хэмжээг Аэронотикс ХХК, Буянт-Ухаа Олон Улсын Нисэх буудалтай хамтран зохион байгуулж байна.